Роухани: АНУ, Иран Ойрхи Дорнодын асуудлаар хамтран ажиллах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-28 13:23:44

РОМ. /Sputnik/. Хориг арга хэмжээг цуцалснаар Иран олон улсын дипломат ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Италид айлчлах үеэрээ, АНУ Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах хүсэлтэй байгаа бол Ираны тусламжийг авах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Иранд авсан хориг арга хэмжээ цуцлагдсантай холбогдуулан Хассан Роухани олон улсын бизнесийн гэрээ, хэлэлцээр байгуулахаар Ром болон Парист дөрвөн өдрийн айлчлал хийж байна. 

Тэрбээр Ромд айлчлах үеэрээ, Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудлыг зохицуулахад АНУ, Иран хамтран ажиллаж гэж найдаж байгаагаа мэдэгдээд, тус бүс нутагт тогтвортой байдал бий болгоход эдийн засгийн хүчин зүйлүүд чухал үүрэгтэйг дурдсан байна.

"Дэлхий дахины хэт давруу үзэл, террористуудтай тэмцэхийн тулд бид эдийн засгаас өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт муу байгаагаас террорист ажиллагаа болж байна. Ажлын байр байхгүйн улмаас террористууд үүсч байна" гэж тэрбээр Ромд болсон бизнес форумын үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр, бид хөрөнгө оруулалт, технологийг таатай хүлээн авч, экспортын шинэ зах зээл бий болгоход бэлэн байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Связанные новости