Халуун яриа, хатуухан шүүмжлэл өрнөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:53:50

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен ШУӨЗО-ны Алтай аймагт айлчилсан зам зуур Булган, Дэлүүн, Толбо сумдын байдалтай танилцаж, иргэдтэй нь уулзалт зохион байгуулсан тухай дагалдаж явсан сэтгүүлчид мэдээллээ.

Засаг дарга Дэлүүн суманд болсон уулзалтан дээр олон улсын уур амьсгал, улс орны байдал, орон нутгийн амьдралын талаар дэлгэрэнгүй ярьж танилцуулсан байна. Иргэн Х.Бадел тус сум хүн ам, мал сүргийнхээ тоо толгойгоороо улсад дээгүүр байранд ордог мөртлөө бүтээн байгуулалтын хувьд мартагдан хоцрогдож байгааг дурдаад, “УИХ-ын гишүүдийн зүгээс нэг ч зүйл хийгдээгүй, А.Бакей манай есдүгээр багийнханд харагдсангүй» гэж Засаг даргын өөрийг нь бас нүүрэн дээр нь шүүмжилсэн бол Т.Бабахан: «Орон тоо гарвал, орон нутагт мэргэжилтэй, ажилгүй залуучууд байгаа атлаа дарга нарын нэрийг л барьж гаднаас хүн ирүүлж томилдог, А.Бакейн садан хэмээн төсвөөс илүүдсэн мөнгөөр цалинжуулж нэг залууг гаднаас ирүүлээд ажиллуулж төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Манай улс бол зохион байгуулалтын муугаас болж хямралд нэрвэгдэн, ард түмнээ ядууруулж байна. Төвийн радио, телевизийнхэн манай аймгийн амьдралын талаар мэдээлэхийг орхигдуулсан» гэж, Т.Баянханаас: «Залуучууд ажилгүй, сурагчдын үдийн цай чанар муутай ор нэрийн зүйл. Х.Баделхан ирж цайллага хийж, Т.Аубакир гэдэг хүн ирээд зуун хүнд гурил тарааж өгсөн. Тус сумынхан орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 32 сая төгрөгөөр усны хуучин шуудууг цементлэж, 12 сая төрөгөөр суваг татан, 10 хэдэн сая төгрөгөөр цэнгэлдэх хүрээлэн засварлах, 10 сая төрөгөөр бие засах газар бий болгосон ч тэднээс чухал халуун ус бариагүй» гэж шүүмжилсэнийг сурвалжлагч У.Хуатхан соронзон бичлэгийн хуурцагтаа буулгаад авсан байна.               

Ш.Айзаря               

Связанные новости