“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 11:19:04

Сар шинийн баярыг угтсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд эхэллээ.

Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс ирэх сарын 07 хүртэл хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт энэ сарын 30-нд “Хүннү Молл” худалдааны төвд болно. Нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ХХАА-н сайд Р.Бурмаа нар оролцох  юм.

Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байгаа бөгөөд хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаараа давуу талтай.

Түүнчлэн сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн дагуу иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэхээр болсон. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл”  худалдааны төв рүү хоёр  их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Ч.Ариунболд

Связанные новости