"Талибан"-ы босогчид шорон руу халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАБУЛ. /ВВС/. Афганистаны төвийн нутгийн Газни мужийн шорон руу “Талибан” бүлэглэлийн босогчид халдаж, дөрвөн цагдааг хөнөөж, 350 орчим хоригдлыг оргуулжээ.
Газни мужийн захирагчийн орлогч Мохаммад Али Ахмадигийн хэлснээр, халдлага үйлдэгчид маш сайн зохион байгууллалтай байсан бөгөөд цэргийн дүрэмт хувцас өмссөн байжээ.
Тэдний нэг нь шоронгийн хаалганы үүдэнд өөрийгөө дэлбэлэн шоронгийн хаалгыг нээх боломжийг бусдадаа олгосон байна.
Уг халдлагыг үйлдсэнээ “Талибан” бүлэглэл мэдэгдсэн аж.
Ямар хоригдлууд, хаашаа оргон зугтсан нь хараахан тодорхойгүй байна.
2011 онд Афганистаны Кандахар хотын шоронгийн гаднаас хэдэн зуун метр урт хонгил ухаснаар 500 орчим хоригдол, тэдний дотор “Талибан”-ы босогчид оргож байжээ.
Г.Доржханд
Комментарии