Хятад, Афганистан улсын Гадаад хэргийн сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-27 09:02:42

БЭЭЖИН. /Xinhua/.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Афганистаны Гадаад хэргийн сайд Салахудин Раббани нар Бээжин хотод уулзав.

С.Раббани хоёр талын харилцааг өргөжүүлэхээр даваа гарагаас пүрэв гарагийн хооронд Хятад улсад айлчилж байна.

Хоёр тал албан ёсны энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Энэ нь Раббани Афганистаны Гадаад хэргийн сайдын хувиар хилийн чанадад хийж буй анхны айлчлал бөгөөд тус хоёр улс хоорондын энэ жилийн анхны дээд хэмжээний айлчлал болж байна.

Өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, найрамдал, хамтын ажиллагааны жилийг тэмдэглэсэн билээ.

Х.Сарнай

 

Связанные новости