Танихгүй дарга нар бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 20:52:55

«Цалинтай малчин» гэж нэрлэгдэж байсан багийн засаг дарга нарын тухай шүүмжлэл дахин өндийгөөд ирэв.

-20 орчим жилийн өмнө Өлгийд дөрвөн хорооны дарга ганц ганцаараа цалингүй ажиллаж байсан. Одоо бол оршин суугчдын тоо нэмэгдсэнээс ч юм уу Өлгий сум арван хоёр багтай, багийн засаг дарга тус бүр орлогчтой, албан тасалгаатай, унаатай, чамлахааргүй цалинтай ажиллаж байна. Гэвч зарим засаг даргаа багийн иргэд нь дөрвөн жилийн турш хардаггүй, зөвхөн сонгуулийн үеэр л нүүр тулдаг болохоор мартчихаад сайн таньдаг ч үгүй болдог учир «үл таних сул цалинтай дарга» гэж ч нэрлэдэг болсон. Дээхэн үеийн хорооны дарга гэр хорооллынхны ариун цэврийг чанд сахиулан, тооллогоор хүн, мал бүрийг нүдээр харж нэг бүрчлэн тоолуулдаг байв. Одоо бол хог новштой гудамж талбай, золбин нохой, тооллого бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүн, мал зэрэг дутагдал бишгүй тааралдна гэж тус сумын хоёрдугаар багийн иргэн Б.Еркинбек ярьж байгаа нь ортой гэж иргэд хэлж байна.

                                                                                               Ш.Айзаря

Связанные новости