Засгийн газрын үнэт цаасны арилжаа зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 27-нд Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-ын ээлжит арилжаагаар нэгж бүр нь 1.0 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий богино болон дунд хугацааны үнэт цаас арилжаалах болжээ.
Үнэт цаасны нэгж бүрийг нэг сая төгрөгөөр борлуулах бөгөөд 28 долоо хоногийн богино хугацааны үнэт цаас 25 мянган ширхэг, 2 жилийн хугацаатай нь 15 мянган ширхэг байгаа аж.
28 хоногтой үнэт цаасны хүүг хугацааны эцэст төлөх бол, 2 жилийн хугацаатай үнэт цаасны хүүг хагас жил тутамд олгох юм. Үнэт цаас нийт 15 хувийн хүүтэй. Арилжаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн саналыг энэ сарын 27-ны 11 цаг хүртэл хүлээн авах аж.
Ч.Ариунболд