Сурагчдын амралтыг 5 хоног сунгах хүсэлт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-22 09:20:35

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын 1-5  дугаар ангийн сурагчдын амралтыг 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1-нд хичээл эхлүүлэх хүсэлтийг БСШУ-нд хүргүүлжээ.

“Бага дунд боловсролын тухай" хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно хэмээн заасан.

Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм.

Ч.Ариунболд

Связанные новости