Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв (ЦУНБХТ) өчигдөр буюу энэ сарын 18-нд Монголын сайтын холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлах хэд хэдэн ажлыг зохион байгуулах аж. Тухайлбал, Сэтгүүлчдийн эко клуб байгуулах , Сар бүр сэдэвчилсэн аян зохион байгуулах, Эко-аялал зохион байгуулах, Сайтын холбооны сэтгүүлчдэд сургалт явуулах, Сайтын холбооний сэтгүүлчдийг мэдээллээр хангах зэрэг ажлыг зохион байгуулна.
ЦУНБХТ нь сургалт семинар зохион байгуулах их, бага 3 танхим, номын сан, бичил байгалийн музейтэй бөгөөд өнгөрсөн онд нийт 26.928 хүнд хүрч үйлчилжээ.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня