АНУ-ын тусгай хүчнийхэн Иракт буужээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын тусгай хүчний цэргүүд Иракт буулаа гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер мэдэгдсэн байна. Ирак руу тусгай хүчний цэргүүдээ илгээнэ гэж АНУ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Тусгай хүчнээ Ирак руу илгээнэ гэж би 12 дугаар сард мэдэгдэж байсан нь одоо хэрэгжиж байна. “Лалын улс” бүлэглэлийн дайчид болон толгойлогчдыг хаа байгаа газраас нь баривчилж, устгах болон бусад гол зорилтуудыг иракчуудтай хамтран гүйцэтгэхээр АНУ-ын тусгай хүчнийхэн бэлтгэж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх кампанит ажил гурван хэсгээс, тодруулбал, Сирийн Ракка болон Иракийн Мосул хот дахь “Лалын улс”-ын хавдрын голомтыг устгах, “Умард Африк, Афганистан, Йеменд босогчдын бүлэглэлийн хавдар тархахаас” урьдчилан сэргийлэх, АНУ-ыг хамгаалах бүрдэж байна гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, Франц, Австрали, Герман, Итали, Нидерланд, Их Британийн Батлан хамгаалахын сайд нартай Парис хотноо уулзаж, босогчидтой тэмцэх асуудлыг хэлэлцэх гэж байгаагаа дурдав.
Д.Нямтулга