Украин, Франц, Германы удирдагчид Минскийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭКИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Минскийн гэрээний хэрэгжилтийг утсаар хэлэлцсэн байна.
Минскийн гэрээг хэрэгжүүлэх арга замууд, тэр дундаа, Украины хуулийн дагуу Донецк болон Луганскийн зарим дүүрэгт орон нутгийн сонгууль явуулах журмыг гаргах болон улсынхаа хилийг Украин дахин бүрэн хяналтдаа авах асуудлыг удирдагчид хэлэлцсэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдэв.
Минскийн гэрээнд заасан алхмуудыг 2016 онд хэрэгжүүлэх тодорхой хугацааг зааж өгөхийг чухлыг Порошенко дахин онцолжээ. Ирэх долоо хоногт дахин холбоо тогтоохоор талууд тохиролцсон байна.
Д.Нямтулга