ХХБ-ны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээ, Гүйцэтгэх захирлаар О.Орхонг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-13 17:35:07

Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр энэ сарын 11-ны өдрөөс эхлэн Б.Мэдрээг тус банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд, О.Орхоныг Гүйцэтгэх захирлаар тус тус томилжээ.

Б.Мэдрээ нь тус банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1987 оноос Улсын банкны ерөнхий хорооны хэлтсийн дарга, Капитрон банкны Гүйцэтгэх захирал, ХХБ-ны газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирлын албан тушаалд 30-аад жил ажилласан туршлагатай банкир юм.

О.Орхон нь 1997 онд ажлын гараагаа эхэлж байсан ба 19 ажилласан нэгэн. Санхүүгийн шинжилгээ, төлөвлөлт, зээл, хөрөнгийн зах, бондын санхүүжилтээр мэргэшсэн банкир юм.

Б.Туул

Связанные новости