Гуантанамогийн 10 хоригдлыг Ойрхи Дорнодын орнууд руу шилжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Кубын Гуантанамо арал дахь цэргийн шоронгийн 10 хоригдлыг АНУ-ын эрх баригчид Ойрхи Дорнодын орнуудад пүрэв гарагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай телевизийн “Fox News” суваг тус улсын хоёр цэргийн мэдээллийг иш татан уламжилжээ.
Тус сувгийн мэдээлснээр, Гуантанамогийн шоронгоос ийм тооны хоригдлуудыг нэгэн зэрэг шилжүүлэх нь томоохон ажиллагаа болно. Хоригдлуудыг хүлээн авч байгаа орнууд болон хоригдлуудыг хэн болохыг мэдээлээгүй байна.
Сүүлийн мэдээллээр, уг шоронд одоо 103 хүн хоригдож байгаа аж.
Д.Жаргал