Өнөөдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-13 11:59:55

2016 оны анхны барилдаан Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанаар эхлэж байна.

Уг барилдаан өнөөдөр 14 цагаас Бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаан нь 1992 онд анх удаагаа зохион байгуулсан бөгөөд анхны барилдаанд 128 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан. Харин 2015 оны барилдаанд улсын заан Д.Баасандорж түрүүлж, залуу арслан Э.Оюунболд харцага цолтой үзүүрлэж байв.

Д.Өлзий

Связанные новости