Элчин сайд Б.Батхишиг ИЖБ-ээ өргөн барилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-13 11:42:12

БАКУ. /Azertac/. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Монголын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бадамдоржийн Батхишигийн Итгэмжлэх жуух бичгийг  /ИЖХ/ хүлээн авлаа.

Үүний дараа Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Элчин сайд Б.Батхишигийг хүлээн авч уулзжээ.

Азербайжан Монголтой хийж буй хамтын ажиллагаагаа бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд ингэх бүрэн боломж бий гэж Ильхам Алиев мэдэгдээд, олон улсын арга хэмжээнүүдийн үеэр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх хэлэлцээ хийснээ тааламжтайгаар дурдсан байна.

Мөн тэрбээр, “Азербайжан болон Монголын эдийн засаг, улс төрийн харилцааг хөгжүүлэх нь хоёр улсад болон иргэдэд чухал нөлөөтэй юм. Мөн хоёр улсын бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагаа тийм ч идэвхтэй биш байгаа бөгөөд хоёр улс харилцан бие биенээ илүүтэй таньж мэдэн, ажил хэргийн шууд харилцаа тогтоож, хөрөнгө оруулах нь зүйтэй” гэж Азребайжаны төрийн тэргүүн мэдэгджээ.

Б.Бадамдоржийг ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа хөгжин цэцэглэнэ гэж найдаж байгаагаа Ильхам Алиев илэрхийлээд, түүнд ажлын амжилт хүссэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн сайн сайхныг хүсэн  ерөөсөн мэндчилгээг Элчин сайд Б.Бадамдорж Алиевт уламжилсан байна.

Монголын янз бүрийн салбарт гарч байгаа эдийн засгийн ололт амжилтыг Элчин сайд онцлон тэмдэглээд, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чармайн ажиллахаа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэнд Алиев талархаж байгаагаа илэрхийлээд, Монголын Ерөнхийлөгчид өөрийн мэндчилгээг уламжлахыг Элчин сайдаас хүссэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости