Умард Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ, Японы өндөр албан тушаалын дипломатууд Умард Солонгосын сүүлд хийсэн цөмийн туршилттай холбоотой ажиллагааг зохицуулах гурван талын хэлэлцээг энэ долоо хоногийн сүүлээр Токио хотод хийнэ гэж ГХЯ-наас мэдэгдлээ.
БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лим Сон Нам АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Тони Блинкин болон Японы Гадаад хэргийн дэд сайд Акитаки Сайки нартай уулзан Умард Солонгосын цөмийн асуудал болон бүс нутгийн болон олон улсын бусад томоохон асуудлаар "гүн гүнзгий хэлэлцээ"-г бямба гарагт хийнэ гэж ГХЯ-ны хэвлэлийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос анх удаа устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлаж, бүс нутгийн хурцадмал байдлыг эрс нэмэгдүүлсэн билээ.
Гурван орны цөмийн элч нар мөн лхагва гарагт Сөүл хотод уулзахаар төлөвлөсөн байна.
Х.Сарнай