Хятадад .cn домен хамгийн түгээмэл хаяг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 15:21:02

БЭЭЖИН. /TASS/. Хятадын үндэсний хаягуудаас хамгийн түгээмэл нь .cn домен болсон тухай тус улсын мэдээллийн "Сина" цахим хуудсанд мэдээлжээ.

“Хятадын Интернэтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, .cn домен хаягаар бүртгүүлсэн хуудсуудын тоо 16.36 сая нэгж болсон байна. Энэ тоо нь Германы .de домены үүнтэй адил үзүүлэлтээс давсан тоо юм” гэж тус цахим хуудсанд мэдээлсэн байна. 

Д.Жаргал

Связанные новости