"Аэро Монголиа" хямдрал зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 13:32:02

Аж ахуйн нэгжүүд Цагаан сарын баярыг угтаж ард олондоо бэлэг өргөн барьж эхэллээ. Уг арга хэмжээг энэ онд анх удаа "Аэро Монголиа" компани манлайлан өнөөдрөөс нислэгийн онцгой хямдрал зарлалаа.

Өлгий Улаанбаатарын хооронд зорчих тийзийн нэг талын үнэ 450 000 төгрөг байсан ба одоо хямдраад  Улаанбаатар – Өлгий чиглэлд 244 000 төгрөг, Өлгий - Улаанбаатар 240 000 төгрөг, хоёр талдаа 435 600 төгрөг болж хямдарчээ.

Ш.Айзаря

Связанные новости