Хятадад уурхай нурж, 11 хүн амиа алдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Шэньси мужид уурхай нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 11 болж нэмэгдсэн тухай тус улсын төв телевиз “Twitter” сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.
Осол лхагва гарагийн орой Шэньму хошууны Юйлинь хотод гарсан бөгөөд нурах үед 49 хүн уурхайд байсан байсны 38 нь уурхайгаас өөрсдөө гарч чадсан байна. Урьд нь гурван хүн амиа алдаж, найман хүн сураггүй болсон гэж мэдээлж байв.
Хятадын төв телевизийн мэдээлснээр, аврагчид газар дор боогдсон уурхайчдын бүх цогцсыг илрүүлж чадсан байна.
Уурхай нурсны шалтгааныг мөрдөн шалгаж байгаа аж.
Д.Жаргал