14 компанийн хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-07 15:33:03

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 3,050 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Мөн 402 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 65,210,227.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.  

Энэ өдөр MSE ALL индекс  877.09 нэгж болж 0.45 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,477,484,163,945.00  төгрөг болов.  

Б.Туул     
 

Связанные новости