Умард Солонгосын асуудалд АНУ, Япон хамтран ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Xinhua/. БНАСАУ-ын өчигдөр хийсэн устөрөгчийн бөмбөгийн туршилтад хариу арга хэмжээ авахад АНУ, Япон хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Өнөөдөр өглөө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, Умард Солонгосын цаашдын өдөөн хатгалгаас урьдчилан сэргийлэхийн тулд тус улсад олон улсын зүгээс хатуу сануулга өгөх хэрэгтэй гэж мэдэгдсэнийг Японы Засгийн газар уламжлав.
Харин Обама, цөмийн туршилт нь бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлсэн асуудал бөгөөд холбоотон орнууд, тухайлбал, Японы аюулгүй байдлыг хангах арга хэмжээг АНУ авна гэж мэдэгджээ.
Абэ өчигдөр Умард Солонгосын туршилтыг буруушаагаад, энэ нь Японы үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл юм гэж мэдэгджээ. Япон БНАСАУ-д хориг арга хэмжээ авах төлөвтэй байна.
Д.Нямтулга