Ганцхан хоногийн 4201 дуудлагаас гэмт хэргийн 87 үйлдлийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн мэдээгээр, Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 05-ны өдрийн 05.00 цагаас 01-р сарын 06-ны өдрийн 05.00 цагийн хооронд ирсэн мэдээллийг сонирхлоо.
Ганцхан хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас нийт 4201 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 167, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 290 дуудлага байжээ. Дээрх мэдээллүүдийг шалган үзээд гэмт хэргийн шинжтэй 87 үйлдлийг нь цагдаагийн байгууллагын холбогдох нэгжүүд нарийвчлан шалгаж байна.
Ж.Батсайхан