Лавров: Сирийн асуудал АНУ-ын сонгуулиас хамаарахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-31 09:08:27

МОСКВА. /SANA/. Сирийн хямралыг шийдвэрлэх асуудал АНУ-ын ирэх сонгуулийн үр дүнгээс бус, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолоос хамаарч буй бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-ын олон Ерөнхийлөгч Цагаан ордонд орсныхоо дараа сонгуулиас өмнө өгсөн амлалтаа биелүүлээгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсэн байна.

Сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулах үйл явцыг 1 дүгээр сард эхлүүлэхийг Орос нэн түрүүнд хүсэж буй бөгөөд хоёрдугаарт, бүх талыг төлөөлөх үүднээс Сирийн сөрөг хүчний төлөөллийг НҮБ сонгохыг хүсэж буйг “Звезда” сувагт ярилцлага өгөх үеэрээ Лавров хэлжээ.

Сирид химийн гаралтай зэвсэг устгах болоход Башар аль-Асадыг тус улсын бүрэн эрхт Ерөнхийлөгч гэж үзээд, тус улсын хямралыг улс төрийн замаар зохицуулах болохоор Өрнөд байр сууриа өөрчилж, түүнийг үүрэг гүйцэтгэж чадахгүй хэмээн мэдэгдэж буйг Лавров онцлон тэмдэглэсэн байна.

Х.Аминаа
 

Связанные новости