Сирид болсон халдлагын үеэр 16 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-31 08:45:44

ДАМАСК. /Xinhua/. Сирийн умард нутгийн курдууд голдуу суурьшсан хотод 2 удаа дэлбэрэлт болж, наад зах нь 16 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан тухай тус улсын засгийн газрын тал баримтлагч “Sama TV” мэдээллээ.

Сирийн аль-Хасеке мужийн умард нутгийн курдууд голдуу амьдардаг Камышлы хотын 2 ресторанд дэлбэрэлт болсон байна.

Энэ үед Сирийн цэргүүд Камышлы хотод тэсрэх төхөөрөг аюулгүй болгож байсан тухай тус телевиз мэдээлсэн юм.

“Лалын улс” босогчдын бүлэглэлийн амиа золиослогч 2 этгээд дэлбэлэлтийг зохион байгуулсан гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллага мэдээлсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, Камышлы хотын аль-Васати дүүргийн аль-Сяахи гудамжинд оршдог 2 ресторанд “Лалын улс”-ын этгээдүүд өөрсдийгөө дэлбэлжээ.

Х.Аминаа

 

Связанные новости