Иран, ОХУ-ын төлөөлөгчид Сирийн асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-30 15:59:40

МОСКВА. /IRNA/. Иранаас ОХУ-д суугаа Элчин сайд Мехди Санаи болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгч Михаил Богданов Ойрхи Дорнодын асуудал, ялангуяа, Сирийн хямралыг хэлэлцсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2251 тоот тогтоол болон Сирийн асуудлаарх бага хурлын үеэр гаргасан шийдвэрийн хүрээнд Ойрхи Дорнод, тэр дундаа, Сирийн хямралд ямар ахиц гарч байгааг тэд хэлэлцэн ярилцжээ.

Сирийн хямралыг ардчилсан замаар зохицуулах хэрэгтэйг тэд мөн онцлон тэмдэглэсэн байна.

Муу ёр дагуулсан зорилтуудаа биелүүлэхийн тулд террористууд болон хэт давруу үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлж, Сирийг эмх замбараагүй байдалд оруулж, сүйрүүлэх гэж таван жил эрхийг гарт атгасан АНУ, Саудын Арави, Катар, Турк зэрэг Сирийн эсрэг орнуудаас Сирийг дэмжигчдийн бүлэг бүрдэж байна.

Тус бүлэг одоогийн байдлаар гурван удаа, тодруулбал, Венад хоёр удаа, сүүлд энэ сарын 18-нд Нью-Йорк хотод хуралдсанд 18 орны Гадаад хэргийн сайд нар оролцжээ. Уг уулзалтын үеэр Сирийн хямралын тухай тогтоолыг гаргаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл сайшаасан байна.

Сири дэх террорист бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж байна гэж АНУ болон Өрнөдийн орнуудыг ОХУ, Иран буруушааж, тэдний Сирид явуулж буй ажиллагааг терроризмыг дэмжих арга хэмжээ гэж тодорхойлжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости