Эхийгээ хөнөөсөн этгээдийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрөгч сарын 30-ны өдөр 54 настай, эмэгтэй А нь өөрийн гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-413 тоотод хурц ирмэгтэй зүйлээр биедээ олон удаа хатгагдсаны улмаас нас барсан байдалтай олджээ.
Энэхүү хэрэгт талийгаачийн охин Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм. Уг хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
23 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день