Тяньжины дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-10 16:43:59

БЭЭЖИН. /TASS/. Хятадын хойд нутгийн Тяньжин хотын химийн агуулахад наймдугаар сарын 12-нд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 164 болжээ.  Синьхуа агентлагийн мэдээлснээр, есөн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бол 800 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Хятадын тээвэр зуучийн “Жухай” компанийн агуулах дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн долгионд 2 км-ын радиуст байсан орон сууцуудын цонх хагарчээ. Гурван тонн тэсрэх бодис дэлбэрсэнтэй тэнцэх хүчтэй эхний дэлбэрэлтийн дараа түймэр дэгдсэн байна. Үүний дараа агуулахад дахин хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсны хамгийн хүчтэй нь 21 тонн тэсрэх бодис дэлбэрсэнтэй тэнцэх хүчтэй байжээ.

Д.Жаргал

Связанные новости
Комментарии