Обама Ромын Папыг биечлэн угтана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-10 16:00:56

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д хүрэлцэн ирэх Ромын Папыг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишелийн хамт биечлэн угтана. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Эрик Шульц мэдээлжээ. Ромын Папын нисэх онгоц тус улсын Мэриленд муж улсад оршдог Эндрюс агаарын цэргийн баазад газардана. 

“Обама болон тэргүүн хатагтай Пап лам Францискийг уг баазад есдүгээр сарын 22-нд угтаж авна. Дараагийн өдөр нь буюу есдүгээр сарын 23-нд Пап лам Цагаан ордонд зочилно” гэж тэрбээр хэлсэн байна.

Шульцийн хэлснээр, АНУ-д хүрэлцэн ирж байгаа “гадаадын удирдагчдыг төрийн тэргүүн угтах үүрэггүй”. “Гэхдээ бага Жорж Буш Пап лам Бенедиктийг 2008 онд Эндрюс баазад угтан авснаар ийм жишиг бий болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч тайлбарлажээ.

266 дугаар Пап лам Кубад айлчилсныхаа дараа АНУ-ыг зорих ажээ. Франциск Обаматай биечлэн уулзах бөгөөд Цагаан ордонд айлчилсан Ромын гурав дахь Пап лам болно. Тэрбээр АНУ-ын Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралд есдүгээр сарын 24-нд үг хэлнэ.

Д.Жаргал

Связанные новости
Комментарии