ОХУ ОПЕК-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Нефть олборлолтоор дэлхийд тэргүүлэгч ОХУ Нефть экспортлогч орнуудын байгууллагатай /ОПЕК/ хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд урилга хүлээж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэв.
“Бид уулзалт хийхэд бэлэн байгаа бөгөөд энэ нь боломжтой болохыг баталгаатай хэлж байна. Гэвч бусад орон уулзалт хийх тухай юу гэх нь тодорхойгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.
ОПЕК улс төрийн зөвшилцөлд хүрэхгүйгээр нефтийн олборлолтоо багасгаж, түүхий нефтийн зах зээлийг тэнцвэржүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна гэж Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Зангенех өнгөрсөн бямба гарагт мэдэгдэж байсан.
“ОПЕК-ийн бүх асуудал зөвшилцлөөс шалтгаална. Одоогийн байдлаар, тус байгууллагын гишүүн орнууд голдуу улс төрийн тааллыг дагаж байна. Зарим гишүүн орон нефтийг улс төрийн хөшүүрэг болгон ашиглаж байгаа нь одоогийн нөхцөл байдлын тод жишээ юм. Тиймээс тус байгууллагад зах зээлийн зохицуулалттай холбоотой зөвшилцөл, эв санааны нэгдэл бий болохгүй гэж бодож байна. ОПЕК-ийн гишүүн орнууд ес, дөрвөөрөө тал болон хуваагдсан” гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга