Цагдаа нар цус хандивлах аянд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-18 12:02:32

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжүүдийн 800 гаруй алба хаагч сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах аянд нэгдэв.

Ийнхүү донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хүмүүнлэгийн үйлсийн төлөө байнга хамтран ажиллаж байгааг үнэлж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс УБХЦГ-ын хат олныг  “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хамт олон”-оор өргөмжлөн талархал илэрхийллээ.

Ж.Батсайхан

Связанные новости