Израиль, Турк харилцаагаа хэвийн болгохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИЕРУСАЛИМ. /BBC/. Хоёр орны харилцааг хэвийн болгох тухай урьдчилсан тохиролцоонд Израиль, Туркийн эрх баригчид хүрсэн тухай Израилийн эх сурвалжууд мэдээлжээ.
Израиль, Турк хоёр олон жил холбоотон байсан боловч 2010 онд Израилийн флот Газын зурвасын бүслэлтийг давахыг оролдсон Туркийн хөлөг онгоцууд руу довтолсны дараа тус хоёр улсын харилцаа эрс муудсан юм. Энэ үеэр Туркийн 10 идэвхтэн амиа алдсан билээ.
Урьдчилсан тохиролцооноос үзвэл, амиа алдсан хүмүүсийн ар гэрт Израиль нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн бол Туркийн тал Израилийн эсрэг шүүхэд гаргасан гомдлоо эргүүлэн татах аж.
Тохиролцоонд хүрснийг хоёр орны албан ёсны төлөөлөгчид хоёулаа хараахан нотлоогүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Израиль болон Туркийн өндөр албан тушаалын түшмэдийн Швейцарь улсад хийсэн уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрчээ.
Талууд мөн Элчин сайд нараа дахин солилцох, Израилиас Турк руу хий дамжуулах хоолой тавих боломжийг хэлэлцсэн байна.
Д.Жаргал