Норвеги болон Хятадын иргэнийг “худалдаанд тавьжээ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /АР/. Террорист “Лалын улс” бүлэглэл Норвеги болон Хятадын иргэнийг барьцаалснаа мэдэгдсэн байна.
Хэт давруу үзэлтнүүд шоронгийн шар хувцас өмсгөсөн хоёр эрэгтэйн зургийг интернэтэд нийтэлжээ. Террористуудад Норвегийн Осло хотын оршин суугч, 48 настай Оле Йохан Гримсгаард-Офстад, Бээжингийн иргэн, 50 настай Фан Зиньхуэй нар барьцаалагдсан байна.
Хэт давруу үзэлтнүүд барьцаалсан хүмүүсийг мөнгөөр суллахыг хүсч байгаа гэдгээ ойлгуулжээ. Тэдний зураг тус бүрийн доор “Норвегийн олзлогдогч. Зарна”, “Хятадын олзлогдогч. Зарна” гэж бичсэн байна.
Норвегийн иргэн Сирид барьцаалагдсаныг Засгийн газар мэдэж байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Эрны Сольберг хэлжээ. “Энэ бол маш ноцтой, хүнд асуудал. Манай улсын иргэн эх орондоо эсэн мэнд эргэн ирэх нь бидний хүчин чармайлтыг зорилго” гэж тэрбээр хэлсэн байна.
Гэхдээ Норвегийн Засгийн газар барьцааны мөнгө төлөхгүй гэдгийг Эрны Сольберг хэлжээ. Тэрбээр террористуудын шаардлагыг биелүүлэхийг эсэргүүцэж байгаа аж.
Д.Жаргал
Комментарии