“Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр 1200 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-14 18:34:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх зорилготой өнөөдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.
 
Нээлтийн арга хэмжээний үеэр тус газрын дарга, хурандаа Б.Цогжаргал 2018 оны эхний найман сарын байдлаар нийт 203.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, мөн үеийнхээс 2.2 хувиар өсгөсөн талаар танилцууллаа. Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд 1200 гаруй иргэдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь сонсон, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, нэг цонхны үйлчилгээгээр өр төлбөртэй эсэх лавлагааг олгов.
 
Связанные новости