Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд энэ сарын 19-нд Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзав.
97 дня