Б.НАМУУН: КАМЕР АТГАХ НЬ ГАРТАА БИЙР БАРИАД ЗУРАГ ЗУРАХААС ЯЛГААГҮЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Монгол, Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг бий болгосон билээ.Энэхүү шагналын анхны эзэн, зураач, гэрэл зурагчин, “Занбазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”-н тайлбарлагч Б.Намуунтай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Тэрээр Швейцарын Женев хотын “Урлаг дизайны сургууль”-д гурван сар тэтгэлэгээр суралцсан бөгөөд эх орондоо ирсний дараа “ME-WE”нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан билээ.
2331 дня