Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Ф.Шимизүг хүлээн авч уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V бага хуралд оролцож буй Япон Улсын ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Ф.Шимизү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
2559 дня