Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар утсаар ярив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр утсаар ярьж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д удахгүй хийх ажлын айлчлал болон “Бээжин-2022” XXIV өвлийн олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бэлтгэл ажлын явцын талаар санал солилцов.
1233 дня