Монгол, Туркийн хамтарсан сургалтаар сургагч багш бэлтгэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дотоод хэргийн Их сургууль /ДХИС/ БНТУ-ын Цагдаагийн академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ДХИС-ийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав өнгөрсөн гуравдугаар сард Туркийн цагдаагийн академид зочлон, хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн туркийн хуулийн сургуулиуд, хүрээлэнгийг ажилтай танилцсан. Яриа хэлэлцээ нь ч эхнээсээ хэрэгжиж, ДХИС-д туркийн багш нар ирж хийсэн хоёр удаагийн сургалтын тухай тус сургуулийн Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх эр хзүйн тэнхмийн эрхлэгч, цагдаагийн ахмад, доктор Г.Мөнгөншагайгаас тодрууллаа.
2168 дня