Ууланд эрэн хайх, аврах ажилд хамтран ажиллахаар боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “JCI Hiking club”-ын удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 10 дугаар сард Отгонтэнгэр ууланд болсон ослоос сургамж авч, уулын спортыг хөгжүүлэх, Онцгой байдлын албаны аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах талаар тэд ярилцсан байна.
2782 дня