Барилга угсралтын ажилд налуу газар байрлуулсан кран ашиглах гэж байсныг зогсоов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн, зогсоожээ.
1083 дня