Долоон хүний тав нь сарын дунджаас доогуур цалин авдаг
Нийгмийн
даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т энэ оны
хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9
мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг
хүртэл, 89.1 мянга нь 320001-500000 төгрөг,
209.1 мянга нь 500001-900000 төгрөг,
148.7 мянга нь 900001-1300000 төгрөг,
42.0 мянга нь 1300001-1500000 төгрөг,
119.6 мянга нь 1500001 төгрөгөөс дээш
цалинтай байсан аж.Салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж
цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас
агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ.
Нэг ажилтанд
ногдох сарын дундаж цалин 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж,
өмнөх оны мөн үеэс 135.6 мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна.
2078 дня