КОВИД-19 өвчнийг оношлох, тусгаарлах, эмчилгээний тоон үзүүлэлтүүд
Тэгэхээр энд хийсэн гол ажил нь оношлох, тусгаарлах байв. Ийм үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд давамгайлжээ. Онцлон хэлбэл эмч, мэргэжилтнүүд энэ ажлыг сайн зохион байгуулжээ. Түүний үр дүнд өвчний анхны тохиолдол манай улсад хожуу (3 дугаар сарын 12) бүртгэгдсэн гэж ойлгож болно. Нэг үгээр хэлбэл анхны тохиолдол гарахад эмч мэргэжилтнүүд тухайн өвчний талаар ерөнхий ойлголт авсан байсан нь түүнийг тогтоон барихад тус нэмэр болов бололтой. Анхны тохиолдол илэрснээр тусгаарлах, оношлох эмнэлгийн үйл ажиллагаанд эмчлэх явдал нэмлээ. Нийт тохиолдлоос өнөөдрийн байдлаар 4 хүн эдгэрлээ. Энэ бол өвчний голомтоос гарч байгаа сайн мэдээ.
1866 дня