Камчаткийн цунами: Японд хоёр сая, Чилид 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 31 /BBC/. Камчаткийн эрэгт хүчтэй газар хөдөлсний дараа хэд хэдэн улсад цунамийн аюулын түгшүүр зарласан билээ. Японд 2 сая орчим хүнд нүүх зөвлөмж өгсөн бол Чилийн эрх баригчид 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдөлсөн эхний өдрийн орой Номхон далай эрэг орчмын ихэнх улсад цунамийн сэрэмжлүүлгийг цуцалж, аюулын зэрэглэлийг бууруулсан байна.
3 дня