БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын эхээр уулзах төлөвтэй байна
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, Японы Батлан хамгаалахын сайд нар ирэх сарын эхээр хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байна гэж олон эх сурвалж даваа гарагт мэдээлжээ. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын дараа талууд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.
780 дня