Аргентины эрх баригчид мөнгөний ханшийг шууд 50 хувиар унагажээ
БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /CBS/. Аргентин улс мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг огцом унагаж, эрчим хүч, тээврийн салбарт олгож буй татаасыг танахаар болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Тус улсын шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ийм арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
561 дня