“Дубай ЭКСПО-2020” дахь Монголын павильонд 4500 хүн зочилжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотноо дэлхийн экспо үзэсгэлэн гарч байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын угсаа залгамжлах ханхүү, Дубайн гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум “Дубай ЭКСПО-2020” дахь Монгол Улсын павильоноор зочилсон талаар бид мэдээлсэн. Эрхэм ханхүү манай улсын павильоноор орж үзсэний дараагаар Монгол Улсын павильоныг сонирхох үзэгч, жуулчид, зочдын тоо нэмэгдэж, энэ сарын 21-ний өдрийн байдлаар 4500 хүн үзэж, сонирхжээ.
1337 дня