Голын усны түвшин нэмэгдэж буй тул үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулав
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-60 см нэмэгдэж, Балж гол үерийн аюултай түвшинг 25 см, Хэрлэн голын үерийн түвшинг 40-60 см, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшин нэмэгдэж хүчтэй үерлэж байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2589 дня