Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр "Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс"-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.
1038 дня