Монгол Улс 140 кг амьдын жинтэй мах, ноосны чиглэлийн хонь үржүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн Суффольк, Беришон дьошер, Романов, Меринос зэрэг дөрвөн үүлдрийн 657 толгой хонийг Франц улсаас оруулж ирснийг өнөөдөр Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.
2908 дня