Бизнесийн итгэлийн индекс сүүлийн 4 жилийн үзүүлэлтээс доогуур гарав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас өнөөдөр танилцуулсан “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүнгээр бизнесийн орчны итгэлийн индекс 0.28 болж, сүүлийн 4 жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ.
1494 дня